Ч.Зотол 

Улаанбаатар хотод гацсан иргэдийг орон нутагт нь буцаах болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Онцгой комисс урьдчилсан зохицуулалт хийжээ. Ингэснээр энэ сарын 1-10 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэм Сүхбаатар аймагт хэвийн мөрдөгдөнө. 

Тус аймгаас нийт 2074 иргэн  эрүүл мэндийн үйлчилгээ авах, албан томилолт, хувийн ажлаар нийслэлд ирж хөл хорионд ороод байсан юм.   Улаанбаатар хотод буюу голомтот бүсээс орон нутгийн  иргэдээ татан авах ажиллагаа явагдах тул Сүхбаатар аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын горим, хөл хорионы   дэглэмийг сулруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

Харин аймгийн төв буюу Баруун-Урт сумдоторх авто замын хөдөлгөөний хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлэхээр болжээ. Мөн хүнс, бараа материалын цахим худалдаа, хүргэлтийг нээлттэй болгосон байна. Энэ хүрээнд бүх төрлийн худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 10 хүртэл хаалттай горимд байлгахаар шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Polit.mn