Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3559 хүнд шинжилгээ хийж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.Мөн орон нутгаас нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журмын дагуу  өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Мөн  Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1420 зорчигч нэвтэрсэн. Энэ сарын 20-29-нд нийт 22539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn