Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалтын талаарх мэдээллээ өнөөдөр 11:00 цагт /2020.11.28/ өглөө. Өчигдөр 11929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал, Улаанбаатарт тав, Сэлэнгэд 10, Дархан-Уул аймагт хоёр, Дорноговь аймгийн Айраг суманд нэг тохиолдол бүртгэгджээ. Үлдсэн дөрөв нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Тухайлбал, хоёр Монгол, нэг Беларусь, нэг Орос жолоочоос халдвар илэрлээ. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол тусгаарлагдаж байсан өмнөх халдваруудын ойрын хавьтал юм байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 80 настай нэг өвчтөн амьсгалын аппаратад орсон, өөр нэг 57 настай хүний бие хүнд байгаа аж. Харин бусад өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. 

 

2020.11.28-ны 11:00 цагийн байдлаар

 

Улаанбаатар-70

 

Сэлэнгэ-167

 

Дархан-Уул- 35

 

Орхон-22

 

Дорноговь -21

 

Говсүмбэр аймагт –гурван хүн халдвар аваад байна. Ингэснээр дотоодын халдвар 318, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 760 боллоо.

 

Эх сурвалж:www.polit.mn