Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн баталсан. Уг хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн нэг гишүүн нь Л.Энх-Амгалан байв. Тэрээр "Эдгээр бүтээгдэхүүний импорт эрхэлдэг компаниуд тодорхой үүрэг хүлээсэн цагт л энэ хуулийн төслийг дэмжинэ. Ямар ч үүрэг хүлээдэггүй, ХХААХҮЯ-ны үүдийг сахидаг, угжны хурга шиг болсон хэдэн компани байгаа. Үргэлж хөнгөлөлт, чөлөөлөлт авч байдаг. Энэ хөнгөлөлтийг 70-80 компанийн хүрээнд л ярьж байгаа. Эх үүсвэрт нь 100 тэрбум төгрөг өгч байгаа юм байна. Ахиад дээрээс нь 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна. Тиймээс иргэдийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэнэ гэсэн тохиолдолд л энэ хуулийн дэмжих ёстой. Ард түмний гар дээр будаа, ургамлын тос ямар үнээр очих вэ. Бид улсын төсвийн орлогоос 39 тэрбум төгрөг хасаад компанитай нөхдүүдэд өгөх гэж байна" гэлээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn