Т.САЙХАН

Архангай аймгийн Батцэнгэл суманд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэж албаныхан үзэж, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаажээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон нэг иргэн суманд ирсэн гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн. Үүний дагуу өнөөдрөөс эхлэн сумын үйлчилгээний бүх газруудыг хааж байна. Аймгийн төвөөс одоо мэргэжлийн баг ирж байгаа. Халдвартай иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэн нь хөл хорионы үеэр эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагаар хот руу яваад ирсэн. Түүнтэй хамт нөхөр нь хамт яваад, арваннэгдүгээр сарын 15-нд суманд ирсэн. Одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, гэртээ тусгаарлагдаж байгаа. Хөл хорионы үеэр тусгай чиг үүргийн машинуудаас гадна сумаас хүнсний түгээлт, эмнэлгийн зайлшгүй шаардлагатай иргэд, буяны ажилд оролцож буй машин орж, гарч байгаа” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn