С.САРУУЛ

 

2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 11:00 цаг

 

 ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 11:00 цагаас хойш хийсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулахдаа "Улсын хэмжээнд нийт 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартын клиникт тусгаарлагдаж байсан. Мөн Сэлэнгэд ес, Орхонд нэг, Дархан-Уулд 11, Дорноговьд хоёр тохиолдол шинээр батлагдлаа. ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрсэн. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжиж байна” гэв. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 738 болж үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд нэг хүний биеийн байдал маш хүнд. Хүнд тав, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байна.

 

Дотоодод бүртгэгдсэн 300 халдвар

 

Улаанбаатарт 65

 

Дархан-Уул 33

 

Дорноговь 20

 

Орхон 22

 

Говьсүмбэр 3

 

Сэлэнгэ аймагт 157 байна.

 

Эх сурвалж: www.polit.mn