С.САРУУЛ

УОК-оос орон нутгаас ирж, очих иргэдийг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хотоос орон нутаг руу явах 85000 хүн хүсэлтээ илэрхийлсэн бол нийслэл рүү ирэх  5300 орчим иргэн байгаа аж.  Тэдний 70 хувь нь нийтийн тээврээр зорчих хүсэлт өгчээ. Нийтдээ 100 гаруй мянган иргэнийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн арав хоногийн хугацаанд  нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Харин халдвар тархсан таван аймаг буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь мөн стратегийн гол бүс болох Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-ноос нээхээр болжээ.  Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттайгаар нийслэл рүү оруулж, гаргах нэгдсэн журам баталсан.  Нэгдсэн цахим бүртгэлд бүртгүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сахих зэргээр иргэдэд өндөр хяналт тавина. Маш богино хугацаанд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Цахим бүртгэл, тээвэр зохицуулалт, тасалбар түгээлт, хувийн машинаар зорчих постыг бүрэн хариуцаж ажиллана” гэв.

Эх сурвалж: www.polit.mn