С.САРУУЛ

Засгийн газраас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1  хүртэлх хугацаанд хойшлуулах шийдвэр гаргасан. Ингэснээр иргэний цахимаар хүсэлтээ өгсөн өдрөөс банк зээлийн үндсэн төлөлтийг хүүгийн хамт хойшлуулах үүрэг хүлээж байгаа юм.  Энэ талаар албаны хүн “Банкнаас цахимаар хүсэлтийг авснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тул гарын үсэг зуруулж,  нотариатаар баталгажуулах шаардлагыг тавина.Үүнийг зарим хүмүүс гэрээг баталгаажуулснаар зээл хойшлогдох юм байна гэж буруу ойлгоод байна. Цахимаар хүсэлтээ өгсөн л бол зээлээ хойшлууллаа гэсэн үг. Баталгаажуулалтыг харин хөл хорио суларч банкиндаа очих боломжтой болсон үедээ гүйцэтгэх юм. Зээл хойшлуулах хугацааг нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл заасан. Үүнээс хойш хүсэлт авахгүй тул хэрэв хүсэлт өгөөгүй хэрнээ зээлээ төлөхгүй бол гэрээ зөрчсөн эрсдэлд орно. Мөн хүсэлтийг нэг удаа авна гэдэг нь хойшлуулах хугацаагаа эхний хүсэлтээрээ тодорхой шийдсэн байх бөгөөд дахин өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулсан” гэв.

Эх сурвалж: www.polit.mn