Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11:00 цагаас хойш 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдол байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн тохиолдлын тоо 41 боллоо. Үүн дээр Дархан-Уул аймгийн 11,Орхон аймгийн 13, Говьсүмбэр аймгийн нэг, Дорноговь аймгийн нэг , Улаанбаатар хотын 18 хүнийг нэмээд дотоодын тохиолдол 85 боллоо” гэв. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 518 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 18 тохиолдлын 14 нь жолооч Д-гийн хавьтлын хүмүүс юм.

 

Эх сурвалж:www.polit.mn