Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын сансрыг нисгэгч нар ирэх жил задгай сансарт алхаж тогтоосон амжилтаа ахиулна. Тэд  ОХУ-ын “Энерги” корпорацийн бэлтгэсэн урьдчилсан хөтөлбөрийн дагуу Олон улсын сансрын станцад очно. Хөтөлбөрт тусгаснаар ирэх жил задгай сансарт долоон удаа  алхахаар төлөвлөжээ. Тодруулбал, гуравдугаар сард нэг, зургадугаар сард хоёр, долоо эсвэл наймдугаар сард нэг, ес болон арванхоёрдугаар сард нэг алхалт буюу зугаалга хийх аж. Задгай сансарт хийсэн алхалтын зургаан удаагийн амжилтыг 2013 онд тогтоож байжээ. ОХУ-ын сансрын нисгэгчид 2001-2020 он хүртэл сансрын хөлөгнөөсөө гарч задгай сансарт55 удаа үйл ажиллагаа явуулаад байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn