Ч.ОЛДОХ

МЗЭ-ээс утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил тус наадмын шалгаруулалтад оролцох бүтээлийг хүлээж авах хугацаа УОК-оос зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хязгаарлалттай давхцжээ. Иймд бүтээл хүлээж авах, бүртгэх  хугацааг сунгаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн байна.

“Алтан Өд-2020”-д оролцох зохиолчид яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон шог хошин зохиол гэсэн найман төрлөөр бүтээлээ хүргүүлж бүртгүүлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn