С.САРУУЛ

Хэнтий аймгийн Баянхутагт суманд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотоос хулгайн замаар энэ сарын 15-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд  очсон гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёроос нь коронавирус илэрчээ. Иргэдийн баталгаажуулах шинжилгээг хийлгэхээр сорьцыг Дорнод аймгийн лаборатори руу явуулж аймгийн хэмжээнд орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хөл хорио тогтоожээ.

Тэгвэл хатуу чанга хөл хорио тогтоосоор байтал дэглэм зөрчиж хулгайн замаар явсан буюу бусдын эрүүл мэндэд санаатайгаар аюул учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай юм байна.

Эх сурвалж: www.polit.mn