Т.САЙХАН

 

ЭМЯ-наас 17.00 цагт өгсөн мэдээллээр Монгол Улсад COVID-19-ийн 414 тохиолдол бүртгэгдээд байна. Яг энэ үед Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцинтай холбоотой мэдээлэл өгөв. Тэрээр Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн гэж мэдэгдэв. 

 

Түүнчлэн тэрээр "Арваннэгдүгээр сарын 16-н буюу гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж ийм захиалга өгсөн. ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлагдсаны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Вакцины асуудал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа" гэв. 

 

Эх сурвалж:www.polit.mn