Х.ОЮУНБОЛД

Европын хөлбөмбөгийн холбоо “ Европын цом 2021”-ын бүх тоглолтыг  зөвхөн нэг оронд хийх боломжийн талаар судалж байна. Харин ОХУ энэ тэмцээнийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байна гэж Францын “Ле Паризьен” сонинд бичжээ. Сонинд бичсэнээр COVID-19-ийн улмаас анх төлөвлөж байснаар тэмцээнийг  олон орны 12 хотод  хийхээр байсан аж. Гэвч одоогийн нөхцөлд энэ нь боломжгүй болоод байгаа гэнэ. ОХУ нь 2018 оны дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан байгууллагатай, хэрэгтэй дэд бүтэцтэй нь Европын хөлбөмбөгийн холбоог  энэ боломжийг судлахад  нөлөөлжээ. Түүнээс гадна COVID-19 эхлэх үеэр  тус холбоо хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг  нэг жилээр хойшлуулах боломжтой талаар судалж байжээ.  Гэвч ОХУ  2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-нд болдог тэмцээнийг  зохион байгуулах саналыг тавьсан гэж сонинд онцолсон байна. Харин Европын хөлбөмбөгийн холбоо энэ мэдээллийг баталж бас үгүйсгэсэнгүй. Мөн эцсийн шийдвэрийг  гаргахад тухайн үед нь гаргана гэж мэдэгджээ. Европын хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн  орон бүрт үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулахын тулд мөрдөж байгаа эрүүл ахуйн зааварчилгааг биелүүлж  байгаа эсэхийг харгалзаж үзнэ гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: polit.mn