Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар түр хороо байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнөх парламентын үед цар тахлын хуульд хяналт тавих түр хороог УИХ-аас байгуулсан бөгөөд шинэ парламент сонгогдсон учраас гишүүдийг нь шинэчлэн батлахаар болсон байна. Ийн түр хороо байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоол гаргав. Түр хорооны даргаар Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарыг бүрэлдэхүүнтэй байгуулав.  Одоо Монгол Улсын Засгийн газар Европын холбоо, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Олон улсын хөгжлийн ассоциаци зэрэг зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn