С.САРУУЛ

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг өнгөрсөн жил Монгол Улсаас албадан гаргасан. Уг хэрэгтэй холбогдуулан Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо хоног үргэлжилж өчигдөр орой шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарласан бол хоёр шүүгдэгчид 12 жилийн хорих ял, бусдад нь есөн жилийн хорих ял оноожээ.

Нийслэлийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn