З.БАТЦЭЦЭГ

Канадын Оттава хотод  энэ сарын 30, 31нд болох байсан уран гулгалтын Гран-при тэмцээнийг коронавирусээс болж хойшлууллаа. Энэ тухай Олон улсын тэшүүрийн холбоо  /ISU-International skating union/ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Канадын уран гулгалтын холбоо Онтарио хотын удирдлагатай ярьж зөвлөлдөөд тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс, сайн дурыхны эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргажээ.

Уран гулгалтын цуврал Гран-при зургаан үе шаттай бөгөөд бөгөөд аравдугаар сарын 23-нд Лас-Вегаст эхлэх юм. Цаашлаад хуваарийн дагуу Канад, Хятад, Франц, Орос, Японд зохиогдоно. Арванхоёрдугаар сарын 10-13-нд Гран-при финал Бээжинд болох байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Олон улсын тэшүүрийн холбоо Гран-прид оролцох шинэ дүрэм гаргасан билээ. Тэмцээн зохиогдож байгаа оронд амьдардаг тамирчин, тэнд бэлтгэл хийж буй тамирчин, дасгалжуулагч мөн тухайн оронд цар тахалтай холбоотой аюулгүйн дүрмийг сахин оролцохоор очиж буй тамирчид гэж гурав ангилсан юм.  Тэмцээний дүнг дэлхийн рейтинг үнэлгээнд оруулахгүй.

Эх сурвалж:  www.newsru.com