З.БАТЦЭЦЭГ

Давхар эрүүг арилгах хэд хэдэн үндсэн дасгал байдаг. Эдгээр дасгалыг тогтмол, хамгийн багадаа 6-7 долоо хоног хийснээр үр дүн нь мэдэгдэнэ.

  1. Нугасан хошуу- селфи хийх гэж байгаа юм шиг уруулаа урагш шөвийлгөн 30сек барина. Дахин 4-5 удаа давтана.
  2. Техник- “Гантель”- толгойгоо бага зэрэг гэдийлгээд, эрүүгээ өргөнө. Ийм байрлалдаа амаа ангайж, хаагаад 10-15 сек болно. Энэ дасгалыг 3-4 удаа давтана.
  3. Симха мудра- энэ нь орчуулбал “арслангийн эвшээлт” гэсэн үг. Шалан дээр суугаад нэг хөлөө нөгөө хөл дээрээ тавина. Толгой, нуруу эгц. Хэлээ гаргаад, гүн амьсгаа аваад, амьсгаагаа гаргахдаа арслан шиг архирна. Энэ дасгалыг 6-7 удаа давтана.
  4. Амаа зайлах- яг амаа усаар зайлах гэж байгаа юм шиг хөдөлгөөн хийнэ. Гэхдээ усаар биш, амандаа агаар дүүргэнэ. 20-30секундын дараа амьсгаагаа гаргана. Энэ дасгалыг 3-4 удаа давтана.
  5. “Эрүү”-тайван сууж байгаад эрүүгээ чангална. Аль болохоор шүдээ зуухгүйг хичээнэ. Эхлээд хэцүү юм шиг санагдах ч дараа нь хялбар болно. Энэ байдалд 20-30 сек барина. Энэ дасгалыг дөрвөөс багагүй удаа давтана.

Эх сурвалж: www.parents.ru