Гурван байршилд 11 буцаж эргэх хэсгийг хаажээ

0
хуваалцах
159
үзсэн

Б.ОД
Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд Авто замын гурван байршлийн буцаж эргэх хэсгийг өнөөдрөөс хаажээ. Тодруулбал, Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Ноme Plaza”-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1.5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдгийг хаасан байна.

Учир нь богино зайнд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Тээврийн цагдаагийн албаны дэд хурандаа Д.Сүхбат “Зүүн эргэхийн тулд хоёр талын хөдөлгөөнийг зогсоож автозамын зохиомол түгжрэлийг үүсгэж буй учраас гурван байршилд эргэж буцах гарцыг хаасан” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn