АТГ-ын  xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг байршуулдаг билээ. 

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн ХОМ-ийг хүргэж байна.  Түүний сарын орлого сүүлийн гурван жилийн хугацаанд тогтмол 5-9 сая төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 2019 он гэхэд  огцом өссөн байх юм.

Энэ хугацаанд жирийн иргэдийн цалингийн хэмжээ нэмэгдээгүй.  Харин ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийнх тогтмол  нэмэгдэж одоо сард 2.7 сая төгрөгөөс дээш цалин авч байна.  

Мөн 2018 оны ХОМ-тэй 29 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмшлийн 400 м.кв, 700 м.кв хоёр газартай, өмчлөлийн 0.7 га газартай байсан  бол 2019 онд ИТХ-ын даргаар ажиллаж байхда 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван га газрыг эзэмших болсон байна.  Нэг жилийн дотор 50 сая төгрөгийн газартай болсон нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn