С.САРУУЛ

Томуугийн дэгдэлтийн үед буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс эрүүл мэндийн нэгдсэн зөвлөгөө мэдээллийн 1800-0119 дугаараар 10 хүүхдийн эмч зөвлөгөө өгөхөөр болжээ. Эмч нар томуугийн эмнэл зүйн зөвлөмж өгөхөөс гадна ханиад томуугаар өвдсөн бага насны хүүхдийн асаргаа, хооллолтын талаар болон хэзээ яаралтай хүүхдээ эмнэлэгт хүргэх талаар мэдээллийг тодруулан томуугийн хүндрэлээс сэргийлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх үүрэгтэйгээр ажиллах юм. Тиймээс хүүхэд тань томуугаар өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөлөө. Мөн аравдугаар сарын 1-нээс төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр ЭХЭМҮТ-өөс нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар очиж ажиллахаар болжээ.

Эх сурвалж: www.polit.mn