Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн амралтын өдрүүдэд Невшателд Усан үзмийн баяр буюу «Дарсны наадам» гэх Швейцарийн нэрийн хуудас болсон алдарт гурав хоногийн баяр эхэлдэг. Уулсын энгэр ба Невшателд усан үзмийг 10 гаруй зууны өмнөөс ургуулж эхэлсэн учир ургац хураалт баяр дуу шуутай, хөгжөөнтэй явагддаг.  Уг баярыг 1902 оноос эхлэн тэмдэглэсэн ба жил бүр 150 мянга орчим жуулчин ирж сонирхдог. Наадмын хөтөлбөрт усан үзмийн талбайгаар зугаалах мөн дарс амтлах зэрэг оржээ. Бямба гаригийн үдээс хойш хүүхдийн багт наадам ба Европын үлээвэр хөгжмийн шилдэг хамтлагуудын жагсаал болдог. Ням гаригийн үдээс хойш наадмын том жагсаал нь хийснээр наадам өндөрлөдөг аж.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

622.09.24. Энэ өдөр 1388 жилийн өмнө их зөнч Мухаммед Меккагаас Мединад ирж “хижрагаа” аялал төгсгөжээ. Хожим лалын он тооллыг “хижрагийн он” гэж нэрлэх болсон бөгөөд энэ үеэс исламын түүх эхэлжээ.

1724.09.25. Худалдааны зуучлагчдын арилжаа хийхэд зориулсан байр барьж, «Бирж» гэж нэрлэжээ. Ер нь бол хөрөнгийн биржүүд XVII зууны эхээр гарч ирсэн юм. Дараагийн зуун нь эхлэх хүртэл Амстердамын бирж тэргүүлж байлаа. Хаантны төрийн зөвлөлийн хуулиар Парисийн биржийг 1724 оны есдүгээр сарын 24-нд нээжээ. Тэнд агентууд солилцоо явуулж байсан ч үйл ажиллагаа нь биржийн арилжааны зарчмаас өөр байв. Юуны түрүүнд үнэ зарлах механизм үгүй байв. Эхлээд бирж одоогийн Үндэсний номын сан байгаа Отель-де-Невер-т байжээ. Наполеон Парисийн хөрөнгийн биржийн байрыг барих тухай зарлигийг 1801 онд гаргасан байна. Уран барилгачин Броньярын бариулсан ордонд бирж 1826 онд нүүн орсон байлаа. Наполеоны хууль нь Францын хувьд нэгдсэн биржийн эрхийг гаргасан бөгөөд үүнийг  бүтэн зууны турш өөрчлөөгүй явж ирэв. Эзэн хаан биржийн институтад болгоомжтой хандаж байсан учир олон хязгаарлалт тавьж, хянах биржийн цагдаагийн албыг байгуулсан билээ.

1960.09.24. «Форрестал» төслөө хэрэгжүүлж байсан америкчууд нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц бүтээх боломжийг 1949 онд судалж эхэлсэн байна.

Эх сурвалж www.zms.mn