Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Манай тооллоос өмнөх 1500 онд Грек хүн энэ арал дээр нүүж ирсэн байна. Дараа нь Египет, Перс зэрэг орон Киприйг байлдан дагуулж байв. Манай тооллын өмнөх 58 онд Румын эзэнт улст хамрагдав. 395 онд зүүн Румын эзэнт улст эзлэгдэв. 1571 онд Осман хаант улсын харьяанд оров. 1878 онд Англид таслан өгч, 1925 онд Английн "шууд харьяа колонийн нутаг" болсон байна. 1959 оны 2-р сарын 19-ний өдөр Кипр нь Англи, Грек, Турктай "Цюрих – Лондон"-ы хэлэлцээр байгуулж, 1960 оны 8-р сарын 16-ны өдөр тусгаар тогтнолоо мэдэгдэж, Бүгд Найрамдах Кипр Улсыг бий болжээ. 1961 онд Английн холбоонд нэгдэв. Тусгаар тогтносоны дараа Грек, Турк хоёр үндэстэн олон удаа мөргөлдөөн үүсгэх болжээ. Турк үндэстэн нь 1974 оноос умард нүүсэн бөгөөд 1975 он болон 1983 онд "Киприйн Турк үндэстэний муж улс" болон "Бүгд Найрамдах Хойт Киприйн Турк Улс"-ыг тус тус байгуулж, хоёр үндэстэн өмнөд хойт хоёр хэсэгт хуваагдсан байдалд орсон байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1732.08.16. Думятын тулалдаанд Адмирал Шамбрегээр удирдуулсан Мальтын усан цэргийн арми Османы цэргийг бут цохижээ.

1819.08.16. Англид бүх нийтийн сонгуулийн эрхийг шаардсан жагсагчид болон цагдаагийнхны хооронд цуст мөргөлдөөн болжээ. Түүхэнд Манчестерын хядлага гэж нэрлэгджээ.

1868.08.16. Хятадын эзэн хааны арми тус улсын хойд хэсэгт 15 жилийн турш үргэлжилсэн бослогыг даржээ.

1906.08.16. Чилид болсон газар хөдлөлт Вальпарайсо хотыг хоёр хэсэг болгон хуваажээ. Энэ гашигт 1500 хүн эндэж, 100 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.

1945.08.16. Москвад ЗХУ, Польшийн хооронд хоёр улсын хилийн тухай гэрээ байгуулагджээ. Гэрээг 1919-1920 онд санал болгосон "Керзоны шугам" байрлалыг үндэслэн байгуулжээ.

1991.08.16. Орос ба Казахстан харилцан нэг нэгнийхээ хил хязгаарыг хүлээн зөвшөөрчээ.

1995.08.16. Бүх нийтийн санал асуулгаар Бермудийн хүн амын дийлэнх нь тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Их Британийн колони статусыг хадгалах санал өгчээ.

Эх сурвалж www.zms.mn