Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусын халдварын  тархалтын талаар ээлжит мэдээлэлээ хийлээ. Манай улсад өчигдөр /2020.07.30/ шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Батлагдсан 291 тохиолдлын 225 нь эдгэрээд байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн гурван хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ, найман эмч, эмнэлгийн ажилчний шинжилгээ, , Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоо  ХӨСҮТ-д 66 хүн эмчлэгдэж байна.  Тэдний биеийн байдлыг үнэлвэл 62 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг нь хүнд байна" гэв. Дэлхий дахинаа 16.8 сая хүн халвар авч, 665 мянган хүн нас бараад байна. 24 цагийн хугацаанд 215 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ.

Эх сурвалж: www.polit.mn