Б.ТУУЛ

Холливудын алдарт жүжигчин Киану Ривз “Matrix-4” болон “Жон Вик-4” кинонд гол дүр бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эдгээр уран бүтээл урьдчилсан байдлаар 2021 оны тавдугаар сарын 21-нд нээлтээ хийхээр товлогджээ. Мөн цар тахлаас болж өөрчлөлт орохгүй бол нээлт нэг өдөр давхцах юм байна. Жүжигчин Киану Ривз хоёр кинонд гол дүр бүтээх их ажлын хажуугаар “BRZRKR” нэртэй комик зохиол бичиж байгаа гэсэн. Уг комик аравдугаар сарын 7-ноос худалдаанд гарах аж.  
Сонирхуулахад, Жүжигчин Киану Ривз 2016 онд АНУ-ын уран бүтээлч Александр Гранттай хамтран “Shadows” нэртэй шүлгийн түүвэр ном гаргаж байсан юм.
 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)