С.САРУУЛ

2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хүүхдүүд буюу хоёр нас болон 3-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар буюу цахимаар явагдана. Гэхдээ одоогоор хөгжүүлэлт хийгдэж байгаа учраас  нэвтрэх боломжгүй байгаа аж. Харин нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 15-наас цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн ч одоогоор эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа гэсэн мэдээллийг албаны хүн өглөө.

Эх сурвалж: www.polit.mn