Агуу их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын парад өнөөдөр /2020.06.24/ ОХУ-ын нийслэл Москва хотноо боллоо. Улаан талбайд болсон баярын парадад 13 мянган хүн оролцжээ. Цэргийн техник 216, нисдэг тэрэг болон онгоц 75-ыг ёслолын парадад ашиглажээ. Ялалтын ойн гол арга хэмжээний онцгой содон агшнуудыг rg.ru-гийн галерейгээс хүргэж байна.