Б.НАМУУНТАМИР

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт өнөөдөр /06.24/ 07.00 цагт эхэлсэн. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж "УИХ-ын сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулъя. Санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. 22:00 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд 29 тойрог бүхий 2,070 хэсгийн хорооноос ирцийн мэдээг авч, нэгтгэн танилцуулж байна. Ирцийн мэдээг 12:00-12:50 цагт хэсгийн хороодоос авах журамтай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалан ирцийн мэдээ авах явц удааширсанд хүлцэл өчье" гэв.

Улсын хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 25.13 хувьтай байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд 26.46 хувь, дүүргийн хэмжээнд 23.49 хувьтай байна.

Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 18:00-18:30 цагт мэдээлнэ. Үүний дараагаар 21:00 цагийн байдлаарх ирцийн мэдээг 22:00-22:30 цагт олон нийтэд мэдээлэх аж.

Эх сурвалж:www.polit.mn