Т.САЙХАН

“Та бидний эвсэл”-ээс өнөөдөр /06.12/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шаардлага хүргүүллээ. Учир нь тус шүүхэд сонгох, сонгогдох эрхээ хангуулахаар “Та бидний эвсэл”-ийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаяр СЕХ-той холбогдох гомдол мэдээллээ хүргүүлсэн байдаг. Иргэний гомдол өгөөд 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн ч шүүх хуралдааныг  товлон зарласангүй.  Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусахад 10 хоногийн хугацаа үлдээд  байна.  Тиймээс “Та бидний эвсэл”-ийн удирдлагууд сонгох сонгогдох эрхээ хангуулах шаардлагаа шүүхийн удирдлагуудад хүргүүлэхээр өглөөний 09.30 минутад тус шүүх дээр цугларсан.  Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид өнөөдөр сонгох сонгогдох эрхээ хангуулахаар Монголын шүүхэд хандсан.  Хэргийг хурдан шийдэж өгөхийг л хүссэн.  Өөр юу хүсээгүй”гэдгийг хэлж байлаа. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах Шүүхийн Ерөнхий шүүгч хаалгаа дотроос нь түгжээд гомдол шаардлага хүлээж авсангүй.  Шүүгчийн туслах  “Урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон.  Нэхэмжлэгч  шаардлагаа нэмэгдүүлсэн.  Нотлох баримт шинээр гаргая гэсэн.  Ажиллагаа явж байна ” гэсэн тайлбар өгч шаардлагыг хүлээж авсангүй.  

Эх сурвалж:www.polit.mn