Б.ТӨГС

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Төрийн аудитын тухай болон Сонгуулийн тухай хуулийн дагуу дүгнэлт хийдэг. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа 15 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагчийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлт болон мөрийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан байна. Үндэсний аудитын газрын www.audit.mn цахим сайтын “УИХ-ын сонгууль 2020” цэснээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр болон Төрийн аудитын байгууллагын дүгнэлттэй танилцаарай.

Эх сурвалж: www.polit.mn