С.САРУУЛ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтээ 10583 иргэн илэрхийлээд байна. Эдгээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа. Ирэх зургадугаар сард агаарын замаар иргэдээ авчрах хуваарийг календарчлан Улсын онцгой комиссын даргаар батлуулаад байна. Зургадугаар сард нийт 2000 мянга орчим иргэнийг татан авчирна. Эхний нислэгээр 1097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөж байна. Энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн. Энэ татан авах ажиллагааг хоёр улсад ашигтай буюу Монгол Улсад байгаа Казахстан улсын иргэдийг аваачиж, тэндээс иргэдээ авчирах байдлаар зохион байгуулна. 

Дараа нь зургаадугаар сарын 11-нд Токио руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Японд байгаа оюутнуудын маань хичээл сургууль амраад, нөхцөл байдал нь хүндэрч байгаа. Нислэгийн боломжоо хараад энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөдө байна. 

Түүний дараа Энэтхэг улсад байгаа ламхай нарыг авчрах ажлыг зохион байгуулна. БНЭУ-ын баруун урд байдаг Го гэдэг мужид байгаа ламхай нарын аюулгүй байдлыг хангах үүднээс зургаадугаар сарын дундуур энэ нислэгийг үйлдэнэ. Гэхдээ энэ нислэгийн зөвшөөрлийг бүрэн аваагүй байгаа учраас хугацаа нь бараг зэрэг өөрчлөгдөх магадлалтай. 

Түүний дараа БНСУ руу нислэг үйлдэж зөвхөн транзит зорчигч авахаар төлөвлөж байна. Инчоны олон улсын нисэх буудал нээлттэй байгаа учраас транзит нислэгээр ирэх хүмүүст таатай цэг болоод байгаа.  

Солонгос улсад буцах хүсэлтэй маш олон иргэн байгаа. Тиймээс маргааш нь буюу зургаадугаар сарын 18-ны өдөр дахин нэг нислэг хийхээр төлөвлөж байна. 

Үүний дараа Европын бүсэд байгаа иргэдээ авчирна. Европын орнуудад 2,382 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байна. Тиймээс Франкфурт руу дахин нэг нислэг үйлдэнэ. Харин сүүлийн хоёр нислэгийг зургаадугаар сарын сүүлээр нөхцөл бахйдлыг харж байгаад зохион байгуулна. Ингээд зургаадугаар сард нийтдээ найман удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөөд байна” гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn