С.САРУУЛ

Эрүүл мэндийн яам коронавирусын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ өглөө.  Манай улсад өнөөдөр /2020.05.27/ 79 хүн ажиглалтад орж, 36 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар 1260 хүн ажиглах байранд байна. 199 дугаарт 170 дуудлага ирж, шуурхай 119 аппликейшнээс АНУ, Япон, Швед зэрэг улсаас таван иргэн холбогдож, эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Гудамж талбайд тамхи дамжуулан татаж буй иргэд олон байгаа талаар гомдол санал ирж байна. Коронавирус шүлсээр дамждаг тул тамхи дамжуулан татахгүй байхыг зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 248 хүн шинжилгээ хийхэд 241-т коронавирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. Нийт тохиолдол 148 болж, 43 нь эдгэрлээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ" гэв.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл Дэлхийд “Covid-19” халдварт өвчнөөр 5.676.000 хүн өвдөж 251 мянган хүн нас барсан. Яг одоо хоёр сая 400 мянган хүн эмчлүүлж байна. ОХУ-д шинэ тохиолдолтой 8900 хүн бүртгэгджээ. Сүүлийн таван сар бид дэлхий нийтийн өвчлөл өндөртэй хоёр том гүрний дунд амьдарч байна. Тиймээс бид дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.  Манайд 179 хүн ажиглалтад шинээр орж 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжиж яг одоо 1262 хүн ажиглалтад байна.Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн 340 гаруй хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Гадаа талбайд бөөгнөрч, тамхиа дамжуулан татаж байна гэх гомдол ирсэн. Европын орнуудаас ХБНГУ хүн хоорондын зайг маш сайн баримталсан учраас хохирол бага амссан гэж үзэж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn