Та бидний эвсэл Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт Д.Энхсайхан, Ц.Мөнхбаяр нарыг нэр дэвшүүллээ

0
хуваалцах
187
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Говьсүмбэр, Дундговь аймагт Дашцэрэнгийн Энхсайхан, Цэцгээгийн Мөнхбаяр нарыг нэр дэвшүүлсэн байна.

Д.Энхсайхан нь эрхзүйч мэргэжилтэй, өмнө нь МАХН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан билээ. Ц.Мөнхбаяр нь агротехникч, сэтгүүлч мэргэжилтэй. “Онги гол” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд уул уурхайтай холбоотой олон асуудлыг нийгэмд хүргэж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn