Та бидний эвсэл Хөвсгөл аймагт Э.Магнайбаяр, Ч.Базар, Х.Бээжин нарыг нэр дэвшүүлжээ

0
хуваалцах
191
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Хөвсгөл аймагт аймагт Э.Магнайбаяр, Ч.Базар, Х.Бээжин нарыг нэр дэвшүүлсэн байна.

Э.Магнайбаяр нь Хөвсгөл аймаг дахь МАХН-ын мянгатын дарга, эрх зүйч, төрийн удирдлагын магистр залуу бол, Х.Бээжин нь Дэлхийн ногоон монгол ТББ-ын тэргүүн. Сэтгүүлч, доктор Ч.Базар нь Та бидний эвсэлд нэгдсэн ИЗЗН-аа төлөөлөн нэр дэвшиж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn