Та бидний эвсэл Өвөрхангайн тойрогт Д.Хоролдамба, Ч.Цэндээ, С.Оргодол нарыг дэвшүүллээ

0
хуваалцах
189
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Өвөрхангай аймгийн тойрогт   Дамдинсүрэнгийн Хоролдамба, Чагнаадоржийн Цэндээ, Санжаасүрэнгийн Оргодол нарыг дэвшүүлсэн байна.

Д.Хоролдамба нь түүхийн ухааны доктор, Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

Ч.Цэндээ нь аймгийн МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг.   

С.Оргодол нь эрхзүйч, мэргэжилтэй, олон улсын санхүүгийн хуулийн мастерын зэрэг хамгаалсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn

БАТТУЛГА
АНГИЙН АНДАА АМЖИЛТ ХҮСЬЕ ОРГОДОЛ ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ НЭР ХҮНДТЭЙГЭЭР ХАМГААЛЖ ЧАДНАА