С.САРУУЛ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас өнөөдөр /2020.05.18/ 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Онгоц маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр 07:30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байгаа юм.

Энэтхэг улсад бүртгэгдсэн халдварын тоо БНХАУ-аа давж, дэлхийн хэмжээнд эхний 11-т бүртгэгдэж байна. ДЭМБ-ын тавдугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр БНЭУ-д нийт халдвар авсан хүний тоо 85900 гаруйд хүрч, өвчний улмаас 2700 хүн нас барж, 30 мянган хүн эдгэрчээ. 

Эх сурвалж: www.polit.mn