Та бидний эвсэл Архангайн тойрогт Б.Ганцэцэг, Н.Удвал, Д.Мөнх-Эрдэнэ нарыг дэвшүүллээ

0
хуваалцах
237
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Архангай аймгийн тойрогт   Батаагийн Ганцэцэг, Нацагийн Удвал, Дуламжавын Мөнх-Эрдэнэ нарыг дэвшүүлсэн байна.

Б.Ганцэцэг нь Архангай аймаг дахь МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.  Тус тойрогтоо 2016 онд нэр дэвшиж байсан туршлагатай.

Н.Удвал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, мөн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан билээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын арслан, нисэхийн академи төгссөн юм.

Эх сурвалж: www.polit.mn