Та бидний эвсэл Сонгинохайрхан дүүргийн 1-р тойрогт  Б.Тулга, Д.Бямбасүрэн нарыг нэр дэвшүүлжээ

0
хуваалцах
201
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1-р тойрогт Б.Тулга, Д.Бямбасүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Буяагийн Тулга нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, одоо МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа билээ. Тэрээр мөн Монголын уулчдын үндэсний холбоог тэргүүлдэг.

Дашаагийн Бямбасүрэн нь магистр, банкны эдийн засагч мэргэжилтэй, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.  

Эх сурвалж: www.polit.mn