Та бидний эвсэл Төв аймагт О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд нарыг нэр дэвшүүлэв

0
хуваалцах
118
үзсэн

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Төв аймагт О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд нарыг  санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн байна.

Оргойн Буяннэмэх нь Төв аймгийн уугуул, хуульч эрх зүйч мэргэжилтэй. Төрийн албанд ажиллаж байсан. Монфарм трейд компанийн захирал. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Төв аймгийн МАХН-ын дарга. Мөн “Төв-Ургац” сагсан бөмбөгийн багийн клубын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг аж.

Туулын Мөнхсүлд нь Төв аймгийн уугуул. Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, тус аймгийн МАХН-ын дэд даргаар ажилладаг байна.

 

Эх сурвалж: polit.mn