МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэл тавдугаар сарын 16-нд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд хүргүүлсэн.

Та бидний эвсэл Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг,  УИХ-ын гишүүн Б.Батбаатар, "Соён гэгээрүүлэгч" телевизийн захирал Ш.Хишигсүрэн  нарыг нэр дэвшүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн гурван мандатын хоёрт нь эвсэлд нэгдсэн гурван намын нэг Иргэний зориг, нэгд нь МАХН төлөөллөө тус тус дэвшүүлжээ.

 

Эх сурвалж: polit.mn