Х.ОЮУНБОЛД

 

Загвар өмсөгч Жижи Хадид, дуучин Зейн Малик нар анх “Виктория Секрет” шоуны үеэр танилцжээ. Тэр өдрөөс эхлэн шоунд загвар үзүүлж байсан бүсгүй, дуучин хоёрын дунд хайрын романс үүссэн аж. Эхэндээ тэд хэвлэлийнхнээс нууцалж байсан хайрын романс нь нийтийн цахим сүлжээгээр зарлах хүртэл аажмаар ил болсон байна. Гэвч 2018 онд Жижи, Зейн нар мэргэжилдээ өгсөн амлалт нь хамт амьдрахад нь саад болж байгаа учраас салж байгаагаа мэдэгдсэн юм. Харин тэдний харилцаа ингээд дууссангүй.  Дуучин, загвар өмсөгч хоёр энэ оны эхээр харилцаагаа дахин сэргээсэн гэж мэдэгджээ. Түүнээс гадна хосуудын болон шүтэн бишрэгч нарынх нь сэтгэлийг хөдөлгөсөн тэдний хайрын романсыг бататгасан хүүхдээ хүлээж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)