С.САРУУЛ

Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2020.04.30/ авч хэлэлцлээ.

М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангасангүй. Өөрөөр хэлбэл, түүнийг түүнийг 5 дугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ. Прокуророос М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорихоор болсон тухай мэдээлж байв.   


Эх сурвалж: www.polit.mn