Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ-ын парламент хурлаа хийхээр төлөвлөсөн ч коронавирусын улмаас  хоёр удаа хойшилсон. Тэгвэл энэ жилийн гурав дахь удаагийн  хурлаа  ирэх сарын 22-нд хийхээр болсон гэж “Синьхуа” агентлагийн мэдээнээс  “Ройтерс” агентлаг эш татан мэдээлжээ. Энэ хурлыг хийх шийдвэрийг гаргасан нь  халдварт өвчний улмаас үүссэн эрүүл мэндийн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээ авснаар сайжирч аажмаар хэвийн байдалдаа орж байгааг харуулсан үзүүлэлт юм гэж БНХАУ-ын парламентаас онцолжээ.  Мөн эдийн засаг болон нийгмийн амьдрал аажмаар сэргэж байна гэж нэмж мэдэгдсэн байна. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газар тухайн жилийнхээ өсөлт, зорилт, батлан хамгаалахын зардлын төсөл, улс төрийн чухал шийдвэрийн талаар мэдэгддэг энэ хурлыг гуравдугаар сард хийдэг аж. Тавдугаар сард хийхээр төлөвлөж байгаа энэ хурлыг  хийхийг  саяхан болсон БНХАУ-ын улс төрийн чуулганы үндэсний хорооны ерөнхийлөгчийн зөвлөлөөс  санал тавьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)