Т.САЙХАН

Засгийн газрын  хуралдаанаар Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийжээ.  Тодруулбал, тус банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхсүхийг, ТУЗ-ийн даргаар С.Наранцогтыг томилох шийдвэр гаргажээ.  С.Наранцогт нь  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.  Харин Н.Мөнхсүх Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.  Улмаар  Засгийн газраас ЗГХЭГ-ын харьяанд байсан Хөгжлийн банкийг Сангийн яам руу шилжүүлэх тогтоол баталж,  удирдлагын бүтцийг ийнхүү шинэчлээд байна. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин сонгуульд өрсөлдөхөөр оны өмнө ажлаа өгсөн билээ.  Харин  тус банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг чөлөөлж, хуулийн байгууллага шалгаж эхлээд байна. 

Эх сурвалж:www.polit.mn