Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn  сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхийн үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр поп дива зууны манлай эстрадын дуучин МУГЖ Б.Сарантуяа мэндэлжээ. Тэрээр төрсөн өдрөө жил бүр фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг байна. Түүний анхны тоглолт 1994 онд "Сэтгэлийн хөг" нэртэйгээр Соёлын төв өргөөнд болсон байна. Тухайн тоглотыг 1325 үзэгч үзсэн ба Сараа нийтдээ Монгол орны 21 аймаг, дэлхийн 15 улсад, 49 тоглолтыг 195 удаа тоглож, 138,350 үзэгчид тэрхүү тоглолтуудыг үзсэн ажээ. 1994 оноос хойш нийт 15 цомог гаргасан байна.

Мөн энэ өдөр хар тамхины эсрэг олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн нийтэд 15-64 насны 275 сая хүн мансууруулах бодисыг хэрэглэж үзсэн гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн дэлхий дахинд гурван минут тутам нэг хүн мансууруулах бодис хэрэглэсний улмаас амиа алдаж байна. Харин манай улсын хувьд, Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаагаар 1999 онд 45-н хэрэглэгч байсан бол одоо 1000 гаруй болж өсжээ.

1653 онд Англи, Шотланд, Ирландын ивээгч лордоор Оливер Кромвель зарлагдав. Үүний өмнө тэрээр шинэ хөрөнгөтөн, дээдсийн эрхийг хамгаалахаар иргэний дайн дэгдээж, Лондонг эзлэн I Карл хааныг цаазлан Английн хаант засаглалыг устгаж тус орныг Бүгд найрамдах улс болгон зарлаж байжээ.

1938 онд Герман өөртөө Австри, Чехословак, Польш, Литвийн хагасыг нэгтгэсэн байв. Тэр 1939 онд дэлхийн II дайныг эхлүүлсэн нь хүн төрөлхтнийг мөхөлд  оруулах аюултай байлаа. Түүний эхлүүлсэн энэ дайны гол зорилго нь дэлхийд ноёрхох явдал байжээ. Герман дайнд ялагдах нь гарцаагүй болсон 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд Гитлер өөрийн эхнэр Ева Брауны хамт амиа егүүтгэжээ. Олон түүхчид түүний амиа хорлосныг томоохон хуурамч үйлдэл байсан гэж маргадаг.

2010 онд Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.

2012 онд Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.

Эх сурвалж www.zms.mn