Д.АРИУН

Английн Стаффордшир гүнлэгийн Бертон-апон-Трент хотын нэгэн гэр бүлийн гурван хүн хоёр долоо хоногийн дотор коронавирусын улмаас амь насаа алджээ. Энэ талаар The Sun сонин мэдээлсэн байна. 62 настай Жейн Харвигийн эцэг эх хоёр COVID-19-ын улмаас нас барсан байна. Харин хоёр долоо хоногийн дараа Жейнд халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тэрээр энэ сарын 11-нд нас барсан гэдгийг түүний дүү Ричард сошиал хуудсандаа мэдээлжээ. Жейн өөрийн фэйсбүүк хуудаснаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тоомсорлохгүй байж болохгүйг,  бас хоорондын зайгаа барихыг уриалсан пост оруулж, “Амьдралаа авар, гэртээ бай” гэж профил дээрээ бичсэн байжээ.

Түүний ах  “Хоёр долоо хоногийн дотор гэр бүлийнхээ талыг алдчихлаа. Зүрх минь урагдах шиг болж байна” хэмээн ямар байдалтай байгаагаа илэрхийлсэн байна.

Америкийн Нью-Жерси муж улсын иргэн эмэгтэй болон гурван хүүхэд нь долоо хоногийн дотор коронавирусын улмаас амь насаа алдсан явдал өнгөрсөн гуравдугаар сард бүртгэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” www.zms.mn