Б.ОЮУНЗУЛ 

Тэрээр Гана улсын Кумаси хотноо төржээ. Кэйп Коустод Христосын шашны Методист урсгалын шашны сургууль болох Мфантсипим сургуульд суржээ. 1958 онд Кумаси Шинжлэх Ухаан Технологийн Коллежийн эдийн засгийн ухааны салбарт элсэн орсон байна. Форд сангийн тэтгэлгээр АНУ-ын Миннесота мужийн Сэйнт Пол хотын Макалестер коллежийн эдийн засгийн тэнхимд шилжин суралцаж, 1961 онд төгссөн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад 1962 онд төсөв хариуцсан ажилтанаар ажиллаж, 1971 - 1972 онд АНУ-ын Массачусетс Технологийн Их Сургууль, Слон Сургуулийг дүүргэж бизнес удирдлагын магистр  зэрэг хүртэж байжээ.  Тэрээр НҮБ ажиллаж байх хугацаандаа Иракийн дайн, Руандагийн иргэний дайн зэргийг зохицуулах үйлст амжилттай хүчин зүтгэж иржээ. 1995 оны 11 сараас 1996 оны 3 сард хуучин Югославын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдож, Босни ба Херцеговиныг НҮБ-ын Энхийг сахиулах хүчний оронд Умард Атлантын Эвслээр удирдуулсан олон улсын энхийг сахиулах хүчний хяналтад шилжүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байжээ. Мөн 1997 оны 1 сарын 1-нд НҮБ-ын ажилтнууд дундаас сонгогдсон анхны ерөнхий нарийн бичгийн дарга болон үүрэгт ажилдаа орсон юм. 2001 онд энхийг сахиулах үйлст оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, НҮБ-тэй хамтдаа Нобелийн энхтайвны шагнал хүртэж байжээ.

1232 онд. Монголын эзэнт гүрний цэргүүд Жин гүрний нийслэл Кайфенг хотыг бүслэв.

1740 онд. Британи-Испанийн дайны үеэр Британийн усан онгоцууд Испанийн "Принцеса" хөлөг онгоцыг эзлэн авчээ.

1864 онд. Америкийн иргэний дайн: Луйзана мужийн Менсфельд хотод Холбоотны цэргийн хүч Эх газрын армийг бүслэлтэд оруулав.

1906 онд. Алцхаймерын өвчнөөр оношлогдсон анхны өвчтөн болох Август Дитер насан эцэслэв.

1908 онд. Харвардын их сургуулийн захиргаа Харвардын бизнесийн сургуулийг байгуулах шийдвэр гаргажээ.

1918 онд. Дэлхийн нэгдүгээр дайн: Нью-Йорк хотын хөрөнгийн биржээс алдарт жүжигчид болох Дуглас Фейрбанкс, Чарли Чаплин нар дайны бонд худалдан авав.

1924 онд. Ататюркийн шинэчлэлээр Туркийн шүүхүүд Шариатын хуулийг хэрэгжүүлж байхаар болжээ.

1964 онд. Сансрын "Жеминай 1" хөлгийг туршилтийн журмаар нисгэв.

1970 онд. Египетийн Бар аль-Бакар дунд сургуульд бөмбөг дэлбэрч 46 сурагч амиа алджээ.

1975 онд. АНУ-ын мэргэжлийн бейсболын Кливленд Индианс багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.

1992 онд. Газрын теннисний домог Артур Эш ДОХ өвчин туссанаа олон нийтэд зарлаж, улмаар зүрхний хоёр удаагийн хагалгаанд оржээ.

1993 онд. Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.

2004 онд. Суданы засгийн газар болон босогчдын хооронд хүмүүнлэгийн гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлжээ.

2008 онд. Бахрейн улсад дэлхийн хамгийн анхны салхин турбин суурилуулсан барилга баригдаж дуусчээ.

Эх сурвалж www.zms.mn