Т.САЙХАН

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал ирэх даваа гаригт товлогджээ.   Шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Болдбаатар, С.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нар багтсан гэх мэдээлэл байна. Харин М.Энхсайханы өмгөөлөгчөөр Д.Оросоо ажиллаж байна.  

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох Эрүүгийн хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.   

Түүнд  Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгадаг билээ.

Эх сурвалж:www.polit.mn