Т.САЙХАН

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн компани төрийн мөнгөөр хуйвалдааны аргаар худалдан авсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн өчигдөр /04.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуулийн байгууллагаас шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна.  Тус хэрэгт “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүсийг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn