С.САРУУЛ

Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг шалгаж дууссанаа зарлалаа.  /2020.04.06/мэдээллээ. Бүртгэлтэй 35 улс төрийн намын  27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Дээрх намуудын 12 нь  эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж.

Аудитын байгууллагын мэдээлснээр 19 мөрийн хөтөлбөр ирснээс дангаараа оролцож буй долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн байна. Бусад 12 буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцжээ. Тодруулбал, МАН, АН тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэж үзсэн байна. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчилд цалинг 2-5 сая төгрөг болгоно, орон сууц барьж өгнө гэх зэрэг заалтууд  орсон нь амлалтын шинжтэй, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа гэдэг нь тодорхойгүй гэж үзжээ.

Үндэсний аудитын газраас шаардлага хангаагүй гэж дүгнэлт гаргасан тохиолдолд ажлын тав хоногийн дотор засч дахин дүгнэлт гаргуулж, ҮАГ-т ирүүлэх боломжтой аж.

Мөрийн хөтөлбөр нь хуулийн д агуу шаардлага хангасан 7 нам

  1. Зон олны нам
  2. Хөгжлийн хөтөлбөр нам
  3. Дэлхийн монголчуудын нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний олонхийн засаглал нам
  7. Ард түмний нам

Эх сурвалж: www.polit.mn